ОХУ "Мир-19" эмийг сайн дурын 50 хүн дээр туршина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-04 08:35:24

МОСКВА. /Россия-24/. Эмнэлзүйн хоёр дахь үе шатны туршилтын хүрээнд "Мир-19" коронавирусний эмийг сайн дурын 50 хүн дээр туршина хэмээн ОХУ-ын анагаах ухаан-биологийн агентлагийн тэргүүн Вероника Скворцова мэдэгджээ.


"Мир-19" эмийг коронавирусээр халдварласан хүмүүс дээр хийх хоёр дахь үе шатны туршилтыг бид ойрын хугацаанд хийнэ” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Шууд үйлчилгээтэй “Мир-19” эм нь дархлаанд нөлөөлөхгүй бөгөөд вирусийг үр дүнтэй устгаж, халдварт өвчний хамгийн хүнд хэлбэрээс сэргийлдэг гэдгийг агентлагийн тэргүүн онцлон тэмдэглэв.


Энэхүү эмийн эмнэлзүйн нэгдүгээр үе шатны туршилтыг Холбооны анагаах ухаан-биологийн агентлаг гуравдугаар сарын дундуур дуусгахаар төлөвлөж байгаа аж.



Холбоотой мэдээ