‘’Анна Каренина‘’ жүжгийг өнөөдрөөс дахин тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-03-04 14:05:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДЭТ-ын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн ‘’Анна Каренина‘ романаас сэдэвлэн бичсэн жүжгийг өнөөдрөөс тайзнаа дахин тоглохоор болжээ.


Тус жүжгийн ерөнхий продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар ажилласан бол гол дүрд жүжигчин Н.Баярмаа, Т.Сэргэлэн,  МУГЖ Б.Жаргалсайхан нар тоглосон байна.


Хоёр бүлэгт, 15 үзэгдэлт уг жүжгийг 15-аас дээш насныхан үзэх боломжтой юм. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээсээ хамааран 25000-100 000 төгрөгийн үнэтэй.


Үзэгчид болон уран бүтээлчид, ажилтан, албан хаагчдынхаа аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тус театр УОК, Соёлын яам, МХЕГ, НСУГ-аас гаргасан заавар зөвлөмж, журмын дагуу ариутгал, халдваргүйтгэлийг хийжээ. Үзвэрт ирэхдээ амны хаалт зүүж, халуунаа үзүүлэн орох бөгөөд театрын соёлыг хүндэтгэн ёслолын хувцастай ирэхийг зөвлөсөн байна.


С.Анударь


Холбоотой мэдээ