Хүчтэй газар хөдлөлтийн дараах анхны цунами Тонгад бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-03-05 09:17:15

МОСКВА. /RIA Novosti/. Америкийн газар хөдлөл судлаачид Номхон далайд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа үүссэн анхны цунамиг бүртгэжээ.


Өмнө нь Шинэ Зеландын Кермадекийн арлуудын эрэг орчимд цуврал газар хөдлөлт болсон бөгөөд хамгийн хүчтэй нь 8.1 магнитуд байсан байна. 


Номхон далайн цунамигийн анхааруулах төвөөс мэдээлснээр, Тонга улсын нийслэл Нукуалофа хот орчимд 0.03 метрийн өндөртэй давлагаа бүртгэгджээ.


Вануату, Шинэ Каледонид өмнө нь гурван метр хүртэл өндөр цунамигийн аюулын түгшүүр зарласан байна. Хүчтэй газар хөдлөлтийн дараа цунами үүсэж болзошгүй байгаатай холбоотойгоор Номхон далайн эргийн хэд хэдэн улсын эрх баригчид иргэддээ эрэг орчмын нутгийг орхин явахыг уриалжээ. Шинэ Зеландын радиогийн мэдээлснээр, ойрын хэдэн цагт Шинэ Каледони, Францын Полинез, Кукийн арлууд, Фижи, Соломоны арлууд, Тонга, Вануату улсуудын эрэг орчмоор 0.3-1 метр өндөр давлагаа үүсэж болзошгүй байна.


Холбоотой мэдээ