“Үхэр жил” дурсгалын мөнгөн зоос худалдаанд гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-05 16:35:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Эрдэнэсийн сангаас 2021 онд Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жилд зориулж, “Үхэр жил” нэг унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа. 


Тус дурсгалын зоосыг хамгийн сүүлийн үеийн Smartminting технологиор урлаж, хэсэгчлэн алтаар бүржээ. Мөнгөн зоосны жин 31,1 грамм, диаметр нь 38,61 мм, үнэ 360 мянган төгрөг аж.


Монголбанкнаас 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлсэн юм.


Түүнчлэн төв банкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдан борлуулж байна. Зоосны талаар дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn цахим хуудаснаас авах боломжтой.

Холбоотой мэдээ