Автозамын бүтээн байгуулалтад орон нутгаас ажиллах хүчээ авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-03-11 12:53:31

Өмнөговь /МОНЦАМЭ/ Даланзадгад сумын ЗДТГ, "Өндөр Алтайн зам" ХХК, Политехник коллеж хамтран гурвалсан гэрээ байгуулан ажиллах хүч бэлтгэж байна.

"Өндөр Алтайн зам" ХХК нь Тавантолгойн уурхайгаас Гашуун сухайт боомт хүртэлх хатуу хучилттай зам барих төслийн ажлыг энэ сард эхлүүлж байгаа юм. Энэ сарын 10-нд ажлын байрны нээлттэй өдөрлөг зарлаж, 50 гаруй хүнтэй гэрээ байгуулан ажлын байраар хангахаар болсон байна. Уг нээлттэй өдөрлөг өнөөдөр мөн үргэлжлэх юм.

Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд хэлэхдээ "Орон нутгийн төрийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байгаа нь ажлын байр болон цалингийн хувьд баталгаатай болж байна. Тухайн зам барих төлсийн талбай дээр хоёр мянга орчим хүн ажиллана" гэлээ.

Политехник коллеж нь уг төсөл дээр оюутнуудаа дадлага хийлгэх, төгсөх ангийн оюутнуудыг ажлын байранд зуучлах зэрэг ажлыг хамтран зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ