Олон нийтийн үйл ажиллагааг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-08 12:27:16

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын 22 дугаар хуралдаан 2021 оны гуравдугаар сарын 8-ны 00:30 цагт боллоо. 

Уг хуралдаанаар аймгийн хэмжээнд урлаг, соёл, олон нийтийн арга хэмжээг зогсоох, PCR шинжилгээгүй ямар ч иргэн, албан тушаалтныг тус аймаг руу нэвтрүүлэхгүй байхаар тогтов.

Мөн иргэд ба халдвар хамгаалал нэгдсэн арга хэмжээг төрийн байгууллагуудын оролцоог хангаж эрчимжүүлэх шийдвэрүүдийг тус тус гаргалаа.

Холбоотой мэдээ