Коронавируст халдварын тохиолдол 36-гаар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-09 11:01:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр  36 хүнээс коронавирус илэрчээ.


Улсын хэмжээнд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, УНТЭ, Сэлэнгэ, Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаж буй салбар лабораториудад нийт  6 465 хүнд шинжилгээ хийжээ.

Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй аж. Шинээр илэрсэн халдваруудын 33 нь Улаанбаатарт, 3 нь Төв аймагт бүртгэгджээ. Нийт 36 тохиолдлын 34 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүс байгаа бөгөөд 26 хүний эхний, 8 хүний хоёр дахь шинжилгээгээр халдвар илэрчээ. Хоёр хүний халдвар авсан эх үүсвэрийг тодорхойлох ажил хийж байгааг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн тодотгов.

Баяршлаар нь авч үзвэл, энэ хоёр хүн СХД-ийн 18, ХУД-ийн 15 дугаар хороонд оршин суудаг хүмүүс байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад “COVID-19” халдварын нийт тохиолдол 3 372 -д хүрч байна. Сүүлийн 24 цагт 177 хүн эдгэрснээр нийт 2765 буюу нийт өвчлөгсдийн 82 хувийг эзэлж байна.


ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай  591 хүн эмчлүүлж байна. Тэдний 3 нь маш хүнд, 3 нь хүнд,  54 нь хүндэвтэр, 531 нь хөнгөн гэж оношлогджээ.

Холбоотой мэдээ