Энэ сард Багануур дүүргийн 10 мянган иргэнийг вакцинжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-09 12:17:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Багануур дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1149 хүн коронавирусний эсрэг вакцинд хамрагдаад байна.

 

Тодруулбал, тус дүүрэг “COVID-19” халдварын эсрэг вакцин 1900 хүн тун вакциныг хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Эрүүл мэндийн байгууллага, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн Зооноз өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, хорооны ажлын алба, стратегийн ач холбогдол бүхий нийт 1149 хүн буюу хамрагдах ёстой хүмүүсийн 12 хувь вакцинд хамрагдаад байна.

 

Хүлээн авсан 1900 хүн тун вакцинаас 700 хүн тун вакцин үлдсэн бөгөөд энэ сардаа багтаан дүүргийн хэмжээнд 10 000 хүнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Дараагийн вакциныг энэ долоо хоногт татан авах юм.

 

Маргаашаас эхлэн Багануур ХК-д вакцинжуулалтын нэг цэгийг 4 хоногийн хугацаатай ажиллуулж уурхайн ажилчдыг хамруулах аж.


Холбоотой мэдээ