Коронавирустэй тэмцэх арга хэмжээ авснаар томуугийн өвчлөлийг эрс бууруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЖЕНЕВ. /TASS/. Улс
орнуудын цар тахалтай тэмцэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь томуугийн
өвчлөлийг эрс бууруулсан хэмээн ДЭМБ-ын цар тахал, халдварт өвчний хэлтсийн
тэргүүн Сильвия Брайанд мэдэгджээ.
"Улирлын томуу өвчинд
бид ажиглалт хийхэд дэлхийн өмнөд хэсэгт энэ үзүүлэлт маш бага байгаа нь
ажиглагдсан. Ингэж багасах болсонд хэд хэдэн шалтгаан байгаа ч коронавирусний
цар тахалтай тэмцэх арга хэмжээнүүд нөлөөлсөн гэдэг нь хамгийн бодитой
таамаглал юм” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Нөхцөл байдал яаж
өөрчлөгдөхийг нэн ялангуяа коронавирусний вакцинжуулалт хийгдэх үед хэрхэхийг
ДЭМБ анхааралтай ажигласаар байхыг Брайанд онцолжээ.
“Ямартай ч
коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх
арга хэмжээнүүд нь бусад халдварт өвчинтэй тэмцэхэд маш үр дүнтэй байна гэсэн
дүгнэлтэд хүрэх боломжтой байна" хэмээн ДЭМБ-ын шинжээч ярьсан байна.