Орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-09 14:35:59

Баянхонгор /МОНЦАМЭ/. Орон нутагт ашиглалтын болон хайгуулын үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн ААН-үүд Баянхонгор аймгийн иргэд, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан хамтран ажиллахаар болжээ. Ингэхдээ харуул хамгаалалт, ажилчдын хувцас хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэлтийг орон нутгийн үйлдвэрлэгчдээс хангахаар болсон байна.

Уул уурхайн ААН-үүдэд дээрх чиглэлийн бүтээгдэхүүн нийлүүлэхийг сонирхсон иргэн, аж ахуйн нэгж аймгийн ЗДТГ-ын 202 тоот өрөөнд, энэ сарын 12-ны өдрийн 12.00 цаг хүртэл бүртгүүлэх боломжтой. Эрхэлдэг үйл ажиллагааны талаарх холбогдох танилцуулгаа авч очих шаардлагатай аж.

Холбоотой мэдээ