Сонгуулийн сурталчилгааны ажил Өмнөговьд эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-13 06:31:00

2016 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд Өмнөговь аймагт Ардчилсан намаас нэр дэвшигчид энэ сарын 12-нд сурталчилгааны нээлтээ Ажнай талбайд хийлээ. Тус намаас УИХ-ын 22 дугаар тойрогт Б.Бадраа, 23 дугаар тойрогт Д.Бат-Эрдэнэ нар нэр дэвшиж байгаа юм.

УИХ-ын хоёр тойрогт МАН, АН, МАХН гэсэн улс төрийн гурван намаас 6 нэр дэвшигч өрсөлдөж байна. Харин орон нутгийн сонгууль буюу аймгийн ИТХуралд мөн дээрх гурван намаас 75 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.

Өмнөговь аймгийн Сонгуулийн хорооны мэдээгээр тус аймагт нам эвслүүдээс УИХ-д намуудаас нэр дэвшигчдээс гадна  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд МАН-аас 31 нэр дэвшигч, АН-аас нэр дэвшсэн 33, МАХН-аас нэр дэвшигч 11 хүн нэр дэвшигчийн үнэмлэхийг авч сонгуулийнхаа сурталчилгааг хийж эхэллээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ