Морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-06-13 06:45:45

Аргын тооллын 6 сарын 13, Сумъяа гараг. Билгийн тооллын 9, Харцага одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана.

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
 

Холбоотой мэдээ