Л.Энхсайхан: Вакцин тариулаагүй хүнийг гадуурхаж огт болохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-11 11:32:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Вакцин тариулаагүй хүмүүсийг ялгаварлан гадуурхах асуудал огт байж болохгүйг ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээллээ.


Сүүлийн үед олон нийтийн дунд коронавирусний эсрэг вакцин тариулаагүй хүмүүст төрийн байгууллага үйлчлэхгүй байх зэрэг асуудал гарч магадгүй гэсэн болгоомжлол байгаа юм. Монгол Улсад мөрдөж буй хууль, журмын хүрээнд вакцин тариулаагүй хүмүүсийг ялгаварлан гадуурхах, төрийн байгууллага үйлчлэхгүй байх зэрэг асуудал огт байхгүйг тэмдэглээд, дархлаажуулалтад хамрагдсанаар коронавируст халдварт өртсөн ч хөнгөн өвдөх сайн талтайг тайлбарлав. 


Вакцин хийлгэсэн хүмүүс И-Монголиа цонхоор мэдээлэл авах боломжтой аж.

Холбоотой мэдээ