Асгарсан шатахууныг саармагжуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-12 12:56:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороон дахь 5 шарын “Акума” төвийн хажууд шатахуун асгарсан дуудлага өглөө 9.19 цагт НОБГ-т иржээ.


Дуудлагаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид саармагжуулахаар ажиллаж байна.


Шатахуун нь 100 метрийн зайд асгарсан бөгөөд шалтгаан, нөхцөлийг мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтаар тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ