Төрийн албаны ерөнхий шалгалтад өнөөдөр 75 иргэн оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-12 22:58:18

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу Төрийн албаны Ерөнхий шалгалтад орохоор Говь-Алтай аймгийн 316 иргэн бүртгүүлжээ.


Шалгалтыг гуравдугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын 3 дугаар байрны "Сургалтын танхим"-д зохион байгуулж байна. Өнөөдөр таван ээлжээр 75 иргэн шалгалтад оролцжээ. Түүнчлэн зохион байгуулагчид, шалгалтын үйл явцыг сонирхсон иргэд харах ил тод нээлттэй байх боломжийг бүрдүүлж танхимыг камержуулсан тухай Төрийн албаны салбар зөвлөлөөс танилцууллаа.


Холбоотой мэдээ