Япон шинэ зөөгч пуужин танилцуулжээ

ДЭЛХИЙД | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2021-03-17 14:14:26

ТОКИО. /TASS/. Японы сансар судлалын агентлаг (JAXA) хоёр угсраа шинэ зөөгч пуужин “H-III”-ыг лхагва гарагт танилцуулжээ. Энэ тухай тус агентлаг цахим хуудсандаа мэдээлсэн байна.   


Зөөгч пуужинг Японы баруун өмнөд нутагт орших Танегашима сансрын буудалд суурилуулсан болохыг онцолжээ. Одоогийн байдлаар “H-III”-ыг шингэн устөрөгч (исэлдүүлэгч-шингэн хүчилтөрөгч) болгон ашигладаг түлшээр цэнэглэх ажил хийгдэж байгаа бөгөөд мөн зохих шалгалтыг хийж байгаа аж. Японы шинэ зөөгч пуужин анхны төхөөрөмжөө энэ онд хөөргөж магадгүй байна.


“H-III” бол шингэн түлшээр ажилладаг, Японы хамгийн том зөөгч пуужин юм. 63 метр урт, 5.2 метрийн диаметртэй уг зөөгч пуужингаар 4 тонноос дээш жинтэй ашигтай ачааг нарны синхрон тойрог замд, 6.5 тонноос дээш жинтэй ачааг геотрансферын тойрог замд гаргах боломжтой гэж үзэж байна.


Холбоотой мэдээ