Дархлаажуулах ажлын явцын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-18 09:08:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний Дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг сонсоно.


Чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх хоёр хуулийн төслийг төсөл санаачлагч буюу Засгийн газар Байнгын хорооны хуралдааны үеэр татан авсан тул чуулганаар хэлэлцэхгүй юм. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг буцаан татсан. Учир нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд, төслөө дахин Засгийн газраар хэлэлцүүлж боловсруулахаа илэрхийлсэн юм.


Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор мягмар гарагт хэлэлцсэн УИХ-ын 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах хугацааг хойшлуулж 10 дугаар сарын 10-нд товлох, тус Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ