Голомтлон гардаг халдварт өвчлөлөөс сэргийлэх тарилга хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬМалын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга Өмнөговь аймагт 63.5 хувьтай байна. Тус аймгийн хэмжээнд 567.4 мянган толгой малд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Үүнээс 370.5 мянган толгой малыг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулчихаад байгаа аж.
"Нийтдээ малын 7 төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа" гэж аймгийн Хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Г.Мөнхчулуун ярилаа. Орон нутагт голомтлон гардаг шөвөг яр, дуут хавдар, сахуу, сохор догол, дотрын халдварт өвчин зэрэг долоон төрлийн халдварт өвчин байдаг ажээ.
Томуугийн халдвараас бусад халдварт өвчлөлөөс сэргийлэх тарилгыг хоёр удаагийн татан авалтаар бүрэн хангаад байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн