Эрчүүдийн тухай тооны хэлээр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-19 14:49:33

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. 2020 оны жилийн эцсийн байдлаар Сэлэнгэ аймагт оршин суугаа 120 гаруй мянган хүн амын 50.8 хувь буюу 55042 нь эрэгтэйчүүд байна.

Тэдний 39.3 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол 3.2 хувь нь төрийн албан хаагчид байгаа ажээ. Мөн эдгээр эрчүүдийн 32.1 хувь нь цэргийн алба хаасан байна. Тус аймагт амьдарч байгаа нийт эрэгтэйчүүдийн 46.8 хувь нь аймгийн төв, тосгонд, 53.2 хувь нь сумын төв, хөдөөд амьдарч байна. Сэлэнгэ аймгийн эрчүүд дунджаар 29 насандаа гэрлэж байгаа бөгөөд дундаж наслалт 68 байгаа аж. Мөн тэдний 1.3 хувь нь өрх толгойлсон, 5.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэж аж. 

Холбоотой мэдээ