Аврагчид аюул ослын үед холбоо барих аргачлалд суралцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-14 10:14:13

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас аврагчдын мэдлэг, чадварыг сайжруулахын тулд өнгөрөгч долоо хоногт хээрийн дадлага, сургуулилтыг хийлээ.

Энэ үеэр дуудлага хүлээн авагч, холбоочин нарт гамшгийн болон аюул ослын үед холбоо барих дадлага сургуулилтыг явуулж, богино долгионы радио станцыг бүрэн эзэмших мэдлэгийг олгосон байна.

Дадлага сургалтаар Өвөрхангай аймгийн Хархорин, Сант суман дахь Улсын нөөцийн салбарт богино долгионы радио станцыг суурилуулж, гамшгийн үеийн холбооны бэлэн байдлыг хангалаа.

Мөн Улсын нөөцийн алба хаагчдад богино долгионы радио станцыг хэрхэн ашиглах сургалтыг явуулж, холбоочин жолооч, дуудлага хүлээн авагч нарын мэдлэг чадварыг нэмэгдүүлэв.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ