Хоёр иргэний РСR шинжилгээний хариу эерэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-03-23 11:34:27

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-22-нд шилжих шөнө Өвөрхангай аймгаас ирсэн нэг гэр бүлийн гурван иргэний нэгнийх нь шинжилгээний хариу түргэвчилсэн тестээр эерэг гарсан. Энэ дагуу тухайн иргэдээс РСR шинжилгээ авч Ховд аймаг руу илгээсэн бөгөөд өнгөрсөн шөнө шинжилгээний хариу гарч, хоёрынх нь эерэг гэж бүртгэгдлээ. Тэднийг одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж байна. 

Эдгээр иргэдийг 21-22-нд шилжих шөнө ирэхэд нь шинжилгээ аваад тусгаарлах байранд оруулсан байсан тул аймгийн хэмжээнд хөл хорио тогтоохгүй, хичээл сургууль хэвийн үргэлжилж байна.

Мөн замын аймгуудын маршрут болон үйлчлүүлсэн ШТС зэргийг тодорхойлон мэдээлэл хүргүүлснээс гадна Адарганы постын алба хаагчдыг ажиглалтад аваад байна.

Иргэн бүр амны хаалтаа зүүж, хариуцлагатай байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулсаар байна.

Холбоотой мэдээ