2017 онд 1.19 сая хүнийг нүүлгэн суурьшуулах шаардлагатай болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНҮБ. /KAZINFORM/. Нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа хүмүүсийн тоо 2017 онд 1.19 саяас давна гэж НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газрын тайланд дурджээ.
“Энэ нь 2014 оныхтой харьцуулахад 72 хувиар буюу 691 мянган хүнээр өссөн үзүүлэлт” гэдгийг “Нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлагатай хүмүүсийн тоо-2017” тайланд бичжээ.
Дахин суурьшуулах шаардлагатай байгаа хүмүүсийн 40 орчим хувь нь Сирийн иргэд бол 11 хувь нь Судан, 10 хувь нь Афганистан, 9 хувь нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын иргэд аж.
Тус газрын хийсэн тооцоогоор, одоогоор нийтдээ 1 сая гаруй хүнийг дахин нүүлгэн суурьшуулах шаардлагатай болоод байна.
Сирийн иргэний дайны улмаас дэлхий дахинд дүрвэгчдийн тоо эрс өссөн юм. Дөрвөн сая гаруй хүн тус улсаас дүрвээд байгаа ажээ.
Г.Доржханд