Нэгдсэн эмнэлгийн эмч нарын баг ХӨСҮТ-д томилолтоор ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-24 13:06:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын баг ХӨСҮТ-д томилолтоор ажиллаж байна.

Улаанбаатар хотод цар тахал эрчимтэй тархаж, ХӨСҮТ-ийн ачаалал нэмэгдэж байгаа тул бүх аймгаас 5 хүний бүрэлдэхүүнтэй багийг дайчилсан аж.

Баян-Өлгий аймгаас Нэгдсэн эмнэлгийн их эмч Е.Мурат, дотрын эмч Х.Ардах, лаборант Ш.Амангүл, мэдээгүйжүүлэлтийн сувилагч Б.Хуаныш, жолооч К.Өмиртай нар энэ сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод очсон байна.

Тэд халдварын голомтод ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдэд тусалж байгаа бөгөөд нэг сарын турш тэнд ажиллах ажээ.  

Холбоотой мэдээ