Вирусний генийн бүрэн дарааллыг тогтоох лабораторитой болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-24 17:25:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын дэмжлэгтэй “NGS” буюу вирусний бүрэн генийн дарааллыг тогтоох төхөөрөмж бүхий иж бүрэн лабораторийг ХӨСҮТ -д ирэх сард ашиглалтад оруулахаар болжээ.

 

Энэ хүрээнд тус төвийн вирус судлалын лабораторийн 3 судлаач, эрдэмтэн Япон улсын Токио хотын “Халдварт Өвчний Үндэсний хүрээлэн”-д SARS-CoV-2 вирусний бүрэн генийн дарааллыг тогтоох шинжилгээ хийх сургалтад хамрагдахаар маргааш буюу энэ сарын 25-нд Япон улсыг зорих гэж байна.

 

Тус сургалт нь Монгол Улс дахь SARS-CoV-2 вирусний шинэ хувилбарын тархалтыг тодорхойлох, вирусний шинэ хувилбараар халдварласан тохиолдолд эмнэлзүйд илрэх шинж тэмдэг, вакцины дархлаа тогтцод үзүүлэх нөлөөг судлах зорилготой юм.

 

Судлаачид Япон улсад суралцаж байх хугацаандаа тус улсын эрдэмтэдтэй хамтран Монгол Улсад тархалттай байгаа SARS-CoV-2 вирусний омгууд дээр геномын судалгаа хийх юм. Өөрөөр хэлбэл, коронавируст халдварын ямар төрөл манай улсад зонхилон тархаж буйг судлах аж. 


Холбоотой мэдээ