Батлагдсан тохиолдлын явсан зам, маршрутаар халдваргүйжүүлэлт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварын батлагдсан 5 тохиолдлын Эрдэнэбулган суманд явсан маршрутын дагуу 3 дугаар сарын 25-ны өдөр ЗӨСТ-ийн халдваргүйжүүлэлтийн 1, 2-р баг голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.
Мойлт, Тайхар минимаркет, Тансаг супермаркет, Бүрд хүнсний
дэлгүүр, 2, 5-р цэцэрлэг, 2 орон сууц, 6 хувийн сууц, 4 гэр нийт 18
обьектын 1735 метр квадрат талбайг хамруулсан байна.