Икэл хөгжмийг үнэ төлбөргүй заана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-14 22:10:25

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Баруун Монголын урлаг соёлын “Уран манлай” төв “Ойрадын икэл хуурын өв соёл төсөл” хэрэгжүүлэхээр болжээ.

Увс аймагт үйл ажиллагаагаа явуулдаг тус төв нь энэхүү төслийн хүрээнд бүх насныханд зориулж икэлийн сургалтыг үнэ төлбөргүйгээр явуулж, үндэсний өв соёлоо залуу үеийнхэнд өвлүүлөх, түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна. Сүүлийн жилүүдэд язгуур урлагийн чухал төрлүүд мартагдаж байгаа энэ үед ойрад түмнээс эхтэй икэл хөгжмийг сонирхсон хүмүүст хүүхэд, хөгшид гэлтгүй үнэ төлбөргүйгээр зааж сургахаар болсон нь сайшаалтай.

Икэлийн сургалтыг мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн 22 багш явуулах бөгөөд одоогоор 330 гаруй хүүхэд хамрагдахаар бүртгүүлжээ. Тус төвийн зүгээс цаашдаа хамрагдах хүнийхээ тоог нэмж мянга хүргэх бодлого барьж байна. Эхний ээлжийн сургалт 45 хоног хичээллэх бөгөөд цаашдаа икэл хөгжмийг цэцэрлэгийн багачуудад заах аж.

              Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ