Улиастайд хоёр иргэний PCR шинжилгээ эерэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-03-28 09:02:35

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Улиастай суманд ойрын хавьтал хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарч, коронавирусний халдвар авсан нь батлагдлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Улаанбаатар хотоос Завхан аймагт томилолтоор ирээд буцсан халдвартай гурван иргэний нэгдүгээр хавьтлын хоёр иргэнд халуурах шинж тэмдэг илэрсэн тул гуравдугаар сарын 27-ны өдөр PCR шинжилгээ авч сорьцыг явуулсан. Харин өнөөдөр шинжилгээний хариу гарч, Улаанбаатар хотоос Завхан аймагт томилолтоор ирээд буцсан халдвартай гурван иргэний нэгдүгээр хавьтлын хоёр иргэн халдвартай нь тогтоогдлоо.

Мэргэжлийн байгууллагууд голомтыг хумьсан учраас иргэд та бүхэн тайван байж, халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлахыг анхаарууллаа. 

Холбоотой мэдээ