Орон нутагтаа хэрэгцээт мэргэжлээр оюутнуудаа бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-15 04:17:57

Өмнөговь аймгийн хэмжээнд зөвхөн Засаг даргын дэмжлэгээр 100 хувийн тэтгэлэгтэй 240 оюутан суралцуулж байна. Тус аймаг орон нутагтаа хамгийн их дутагдаж байгаа мэргэжлээр эдгээр оюутнуудаа бэлтгэж байгаа аж.

Тэд сургуулиа төгсөж орон нутагтаа ажиллах гэрээтэйгээр ийнхүү суралцаж байгаа юм.

Аймгийн Засаг дарга санаачлан 2012 оноос эхлэн тус "Оюутныг тэтгэлэгт" хөтөлбөрийг оюутнуудынхаа дунд 4 дэх жилдээ зарлан хэрэгжүүлж байна. Малын их эмч, сургуулийн өмнөх боловсрол болон төрөл мэргэжлийн багш, хүний их эмч, соёл урлагийн мэргэжлээр төрийн өмчийн их дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнууд ийнхүү тэтгэлэгт хамрагдсаар байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ