Коронавируст халдварын 481 тохиолдол шинээр бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 18 лабораторид 14 218 хүнд “COVID-19” халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 481 хүний сорьцод халдвар илэрчээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 404 нь Улаанбаатар хотод, бусад нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт илэрсэн халдварыг задалбал, Баянхонгорт нэг, Орхонд 15, Увсад нэг, Архангайд долоо, Төв аймагт 27, Өвөрхангайд 10, Дархан-Уулд 3, Ховдод хоёр, Хэнтийд нэг, Булганд 10, нийт 77 тохиолдол тус тус батлагджээ.
Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 8070 болж байна. Үүнээс Улаанбаатарынх 6672, аймаг, орон нутгийнх 861 болжээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 124 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо
4 835 болсон байна.