Хөвсгөл аймгийн Ханх суманд 5,5 магнитудын хүчтэй газар хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-03-31 13:12:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш 41 км зайд өнөөдөр Улаанбаатарын 8.01 цагт 5,5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.


Байгалийн энэ үзэгдэл нь өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд Улаанбаатарын 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлсний үргэлжлэл давтамж юм. Өнгөрсөн сарын 21-ний байдлаар энд 32 120 удаа газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн бүртгэв.


Газар хөдөлсөн хэсэг нь 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар VIII баллын бүсэд хамаардаг. Энд 1950 онд 6.8, 1985 онд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлж байв.


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.

 

Холбоотой мэдээ