Халдварын голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнуудад урамшуулал олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-31 16:06:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар эмч, сувилагч, ажилтан тус бүрт нэг сая, резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо.


Тус урамшуулалд нийт хоёр тэрбум 780 сая төгрөг шаардлагатай бөгөөд үүнийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм. Халдварын голомтод 2 230 эмч ажилтан, 1 100 резидент эмч ажиллаж байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш эрүүл мэндийн салбарынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа боловч халдварын тоо нэмэгдэж, эмч, ажилтнууд өөрсдөө халдвар авах эрсдэл нэмэгдсээр байна. Ажлын ачаалал, эрсдэлтэй нөхцөл зэргээс болж эрүүл мэнд, гэр бүлийнхнийх нь болон хувь хүний сэтгэл зүй хямрах, халшрах, ажиллах урам зориггүй болох бэрхшээл ч гарч байгаа аж.

Холбоотой мэдээ