Осакад Олимпын бамбарын буухиаг зохион байгуулахгүй байхыг шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-04-01 14:15:21

ТОКИО. /TASS/. Японы гурав дахь том хот болох Осакад Олимпын бамбарын буухиаг явуулахаасаа татгалзахыг мужийн эрх баригчид шаардаж байна. Энэ тухай Осака мужийн захирагч Ёшимура Хирофуми мэдэгджээ.


“Бид онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг оршин суугчдаас хүсэж байна. Осакад Олимпын бамбарын буухиаг явуулахгүй байх хэрэгтэй” гэж тэрбээр пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын мэдэгдсэн байна.


Үүнээс өмнө Японы Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Ясутоши Нишимура Осака, Мияги, Хиого мужуудад коронавирусний халдварын шинэ тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан хязгаарлалтын арга хэмжээг дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн чангатгахаар болсныг мэдэгджээ. Олимпын бамбарыг дөрөвдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Осакад буухиалах ёстой юм. Хамгийн сүүлийн мэдээллээр, Японд халдвар авсан нийт хүний тоо 475 мянгыг давж, 9189 өвчтөн нас баржээ.  


Токиогийн Олимпын бамбарын буухиа Японы хойд нутгийн Фүкүшима мужаас гуравдугаар сарын 25-нд эхэлсэн билээ.


Бамбарын буухиа 121 хоног үргэлжлэх бөгөөд энэхүү үйл ажиллагаанд 10 мянга орчим тамирчин оролцоно. Олимпын галыг долоодугаар сарын 23-нд буюу Олимпын наадмын нээлтийн ёслол болох өдөр Токиогийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хүргэх юм.


Холбоотой мэдээ