Оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-29 21:47:56

Хятадын Фүжянь мужид өнөө өглөө эхэлсэн хар салхины хурд 33 метр секундэд хүрсэн тул далайн эргийн хотуудын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил эхэллээ.

"Ду Жуань" хэмээн нэрлэгдэж байгаа энэ хар салхи өнөө өлөөний 8 цаг 50 минутын үед далайн эргийн Пу Тянь хотын Шиү Юй орчмоос эх газарт дэгдсэн бөгөөд 10 цагийн орчимд Хятадын Далайн гамшгаас урьдчилан сэргийлэх станц онцгой аюулын үеийн улаан дохиогоор  сэрэмжлүүлэг өгчээ. Одоогийн байдлаар, Хятадын өмнөд нутгийн Фүжянь муж 160 мянган хүнийг, Жэжянь муж 260 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Энэ нь он гарснаас хойш Хятадад гарсан 29 дэх хар салхи юм байна.

Хөххот. Б.Занданхүү

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд