Тусгаарлалтад байгаа иргэний PCR шинжилгээний хариу маргааш гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-02 16:48:13

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Улиастай суманд тусгаарлалтад байсан нэг иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Улиастай суманд тусгаарлалтад байсан нэг иргэний түргэвчилсэн оношлуурын болон genexpert шинжилгээний хариу эeрэг гарсан тул өнөөдөр өглөө аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт шилжүүлэн тусгаарлалаа. PCR шинжилгээний хариу маргааш гарна. Харин Идэр суманд тусгаарлагдаад байсан хоёр иргэний давтан түргэвчилсэн оношлуурын хариу сөрөг гарсан тул өнөөдөр тус суманд тогтоосон хөл хориог цуцалж байна гэв”.

 

Холбоотой мэдээ