Архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2021 оны 4-р сарын 4-ний өдрийн а/176 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг 4-р сарын 4-ний өдрөөс 11-ний өдрийг хүртэл хориглолоо. Мөн аймгийн хэмжээнд хүнсний худалдаа, эмийн сангийн үйл ажиллагааг 10:00-16:00 цагийн хооронд ажиллуулахаар болж, цагийн хязгаарлалт тогтоов.
Аймгийн
Засаг даргын А/176 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн
Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Эрдэнэбулган сумын ЗДТГ-аас
томилогдсон ажлын баг Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа
явуулдаг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллага, дэлгүүрүүдийн архи
согтууруулах ундааг тоолж битүүмжилсэн
байна.