Нийслэлийн хүн амын 36 орчим хувийг дархлаажуулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-07 11:29:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад өчигдөр 50 371 иргэн хамрагджээ. Ингэснээр вакцины эхний тунгаа нийт 466 946 хүн хийлгээд байна

Улаанбаатар хотод өчигдөр 36 412 хүн вакцины эхний тунгаа хийлгэснээр нийт 403 162 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Энэ нь нийслэлд вакцинд хамруулах ёстой хүний 36 орчим хувийг эзэлж байна. Харин хөдөө орон нутагт 13 959 хүн вакцинжуулалтад хамрагдсанаар нийт 63 784 хүнийг дархлаажуулжээ.

Дархлаажуулалтыг дүүргээс авч үзвэл, Баянзүрх дүүрэг 107 311 хүнийг дархлаажуулж нийслэлийн 9 дүүргээс хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Харин дараа нь БГД 66 065, ХУД 58 768, СБД 51 003, ЧД 46 377, Багахангай 932, Налайх 9 462, Багануур 6 992 иргэнээ дархлаажуулжээ.

 

Хөдөө орон нутагт эхний ээлжинд эрүүл мэндийн ажилтан, хариу арга хэмжээний баг, үйл ажиллагаа нь үл тасрах байгууллагын ажилтнуудыг дархлаажуулж эхэлсэн. Одоогоор Говь-Алтай аймагт 399, Дархан-Уул 12 817, Дорноговь 3 407, Охон 9 070, Төв аймагт 2 699, Өмнөговь 19 325, Говьсүмбэр 1 433, Сэлэнгэ 10 053, Булган 697, Сүхбаатар 890, Баянхонгор 571, Архангай 518, Хэнтий 434 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

 

Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад вакцинжуулалт хийж буй байдлыг энэ сарын 3-ны өдрийн байдлаар танилцуулбал, Сингапур улсад хамгийн өндөр буюу амынхаа 22.4 хувийг дархлаажуулаад байна. Монгол Улсын хувьд 11.3 хувь, БНХАУ 9.3 хувь, Энэтхэг улс 5.47, Непал улс 5.42 хувьтай байна. 


Вакцины хоёрдугаар тунгийн дархлаажуулалт энэ сарын 10-наас эхлэх юм.

Холбоотой мэдээ