Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг 10 хоног тусгаарлана

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-04-07 12:06:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдээс хамгийн их асууж буй, тусгаарлан ажиглах хоногтой холбоотой асуултад ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр хариулт өглөө.

 

Шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрийн, коронавируст халдвартай нь батлагдсан хүний хүсэлтийг харгалзан гэрт нь 10 хоног тусгаарлана. Тусгаарлалтын хугацааг дуусгах шийдвэрийг хяналтын эмч гаргана.

 

Түүнчлэн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг гэрийн тусгаарлалтад байх нөхцөлийг үнэлж, 10 хоног тусгаарлана.

 

Харин халдвар бүртгэгдсэн бүс нутгаас халдвар бүртгэгдээгүй бүс нутагт зорчиж буй иргэнийг гэрийн тусгаарлалтад 7 хоног тусгаарлана.

 

Гадаад улсаас ирсэн иргэнийг тусгаарлан ажиглах байранд 7 хоног, гэрт нь мөн 7 хоног тусгаарлах юм байна. 

Холбоотой мэдээ