Завханд байнгын 29 цэгээр дамжуулан дархлаажуулалтыг хийж байна

Орон нутагт | Завхан
emunkherdene@gmail.com
2021-04-08 10:20:37

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг ХӨСҮТ-өөс 4716 хүн тун вакцин хүлээн авч, коронавирусний дархлаажуулалтын ажил эхэллээ.

-"Стандарт шаардлагын дагуу тээвэрлэж ирсэн вакциныг аймгийн ЭМГ-аас 24 суманд хуваарилалт хийж, өчигдөр нэгэн зэрэг дархлаажуулалтын ажил эхэллээ. Аймгийн хэмжээнд байнгын 29, түр гурван цэгээр дамжуулан дархлаажуулалтыг хийж байна. Аймгийн төв, Улиастай суманд эрсдэлт бүлгийн 711 албан хаагчид дархлаажуулалтыг хийнэ.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 2600 гаруй хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Харин хүн ам олон, томоохон сумдын нэг болох Их-Уул сумын хувьд 248 хүн тун вакцин хүлээн авч дархлаажуулалтыг эхлүүлсэн байна" гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

Ташрамд Улсын онцгой комисоос Завхан аймагт БНХАУ-ын Синофарм компанийн вероселл вакцин 4716 хүн тун хуваарилагдан иржээ. Энэхүү вакцинаар эрүүл мэнд, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын багш, ажилчид, цагдаа болон онцгой байдлын алба хаагчид, хил, гаалийн ажилтан албан хаагчдыг дархлаажуулна. 28 хоногийн дараа хоёр дахь тунг хийх аж.


 

Холбоотой мэдээ