Шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 10-наас түр зогсооно

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2021-04-08 10:48:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 10-наас түр зогсоох тухай УБЕГ-аас мэдээлэв.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг энэ оны 6 дугаар сарын 9-нд байхаар товлосон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан юм.


Ташрамд дурдахад, УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газраас ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх иргэдийн тоог энэ оны 6 дугаар сарын 5-нд  эцэслэн гаргана.

Холбоотой мэдээ