АНУ-д насанд хүрсэн дөрвөн хүн тутмын нэгийг бүрэн вакцинжуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-04-09 10:00:14

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д насанд хүрсэн дөрвөн хүн тутмын нэг нь буюу 66 сая гаруй хүн “COVID-19”-ийн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлэв.


Мөн АНУ-ын нийт хүн амын гурав нэг гаруй нь /112 сая гаруй хүн/ вакцины ядаж нэг тунг хийлгэжээ. Тодруулбал, насанд хүрсэн иргэдийн 43 хувь, 65-аас дээш насны хүмүүсийн 77 орчим хувь нь вакцины эхний тунг тариулсан байна.


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд түгээсэн 229 398 685 тун вакцины 76 хувийг нь буюу 174 879 716 тунг тарьжээ.


Өнгөрсөн хоногт 3.4 сая гаруй тун вакциныг тарьсан тус улсад сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар гурван сая тун вакцин тарьсан байна. 

Холбоотой мэдээ