Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2021-04-09 14:52:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш говь, тал, хээрийн нутгаар, энэ сарын 11-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нутгийн хойд хэсгээр цасан шуурга  шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.


2021 оны 4 дүгээр сарын 10-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Маргааш баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын  11-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 13-нд Хөвсгөлийн уулсаар, 14-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар   түр зуур секундэд 18-20 метр,  13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 11-нээс ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх,  Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Энэ сарын 13-нд өдөртөө ихэнх  нутгаар дулаарна.

Холбоотой мэдээ