Эрдэнэдалай суманд сэжигтэй тохиолдол илрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-10 10:07:06
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд коронавирусний сэжигтэй нэг тохиолдол илэрсэн тул шаардлагатай арга хэмжээг авч энэ сарын 9-нөөс суманд орох, гарах хөдөлгөөнийг хориглолоо.
Тус иргэний шинжилгээ түргэвчилсэн оношлуураар "эерэг" гарч, PCR-ийн шинжилгээг авч аймгийн ЭМГ-т илгээн сэжигтэй тохиолдол бүхий иргэнийг тусгаарласан байна.
Сумын Онцгой комисс хуралдаж, сумын эргэн тойрон хяналтын есөн цэг гарган орох гарах хөдөлгөөнийг хориглож, хүнсний дэлгүүрээс бусад худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоож, сургууль, цэцэрлэг албан байгууллагуудын байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.
Сумын хүнс, өвс тэжээлийн хангалтыг нэмэгдүүлэхийн тулд өнөөдөр багийн Засаг дарга нарын хяналт дор нэг удаа зохион байгуулалттайгаар нэвтрүүлэхийг сумын Онцгой комиссоос мэдээллээ. 

Холбоотой мэдээ