Тусгаарлалтад байсан нэг иргэнээс эмнэл зүйн шинж тэмдэг илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-10 10:10:53

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Улиастай суманд сэжигтэй тохиолдол илэрлээ гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Улиастай сумын Ахмадын сувилалд үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчаас коронавирусний эмнэл зүйн шинж тэмдэг илэрч, түргэвчилсэн оношлуур болон genexpert шинжилгээний хариу эeрэг гарлаа. Тус албан хаагч нь тусгаарлалтын байрнаас гэрийн тусгаарлалтын долоо хоногт гэртээ ганцаараа байсан албан хаагч юм. Тус иргэнийг өнөө өглөө Халдвартын тасаг руу шилжүүлсэн бөгөөд мэргэжлийн байгууллага хавьтлын болон тархвар зүйн судалгааг хийж байна. Ахмадын сувиллын эмч, тогооч, үйлчлэгч зэрэг ажилчдаас мөн PCR шинжилгээ авч сорьцыг өнөөдөр Хөвсгөл аймаг руу тээвэрлэлээ. Иймд ард иргэдийг Засгийн газар, Улсын Онцгой комиссын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна” гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ