Шинээр 3 тохиолдол бүртгэгдэж, 62 иргэн бүрэн эдгэрчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-04-12 13:45:34
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт, Эрдэнэбулган суманд хийсэн 202 сорьцоос 3 тохиолдол батлагдлаа. Эрдэнэмандал, Хайрхан сумаас ирсэн сорьцын шинжилгээний хариу гараагүй байна.
Ийнхүү Архангай аймагт нийт "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдлын тоо 182 боллоо. Аймгийн Онцгой комиссоос аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлын байршил, хамаарлыг мэдээлсэн. 

-Батцэнгэл /2020 он/ - 3
-Хайрхан сумын Асгат багаас 4, тусгаарлах байрнаас 4, Эрдэнэмандал суманд буяны ажилд оролцсон 13, нийт 21 тохиолдол,
-Эрдэнэмандал суманд буяны ажилтай холбоотой нийт 36 иргэнээс халдвар бүртгэгдсэн. 
-Эрдэнэбулган суманд ойрын хавьтлаас 89, "Shark Gem" фитнессээс 7, нийтийн байрнаас 19,
-Орон нутагт зорчих зорилгоор нийслэлээс зөөвөрлөгдөн ирсэн 4, нийт 119 тохиолдол батлагдаад байна.
-Чулуут, Ихтамир сумдын хувьд дам хавьтлын 3 иргэнд вирусийн халдвар тус тус бүртгэгдсэн байна.

Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 74, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 32, Хайрхан сумын эмнэлэгт 13, Чулуут суманд 1 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн 109, хүндэвтэр 10, хүнд 2 гэсэн эмнэлзүйн шинжтэй байна. Сүүлийн 24 цагт бүрэн эдгэрсэн 3 иргэн эмнэлгээс гарсан ба бүрэн эдгэрсэн нийт 62 иргэн гэрийн тусгаарлалтад шилжээд байна.
Аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1767 хүнээс тусгаарлах байранд 82, гэрийн тусгаарлалтад байгаа 862, дам хавьтлын 3117 иргэн мөн гэрийн тусгаарлалтад байна.
Сүүлийн 24 цагт Хайрхан суманд 3 обьектын 1981 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.
Холбоотой мэдээ