Дүүрэг бүрт дархлаажуулалтын цэг ажиллаж 60-аас дээш насныхныг вакцинд хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-04-12 09:22:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, МУЗН хамтран хөдөө орон нутгаас ирээд нийслэлд саатсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, 60-аас дээш насныхныг коронавирусний эсрэг вакцинд хамруулж байна.


Өнөөдрөөс дүүрэг бүрт дархлаажуулалтын нэг суурин цэгийг нээж, зорилтот бүлгийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахаар болсон байна.


Тодруулбал,


1. Баянзүрх дүүрэг -133-р сургууль


2. Баянгол дүүрэг -20-р сургууль


3.  Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төв


4. Чингэлтэй дүүрэг – “Аврагч” спорт хороо


5. Сонгинохайрхан дүүрэг – 9-р сургууль


6. Сүхбаатар дүүрэг -11-р сургууль,


7. Хан-Уул дүүрэг – Монгол, Солонгос коллеж,


8. Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төв


9. Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төвд тус тус дархлаажуулалтын цэг ажиллуулах юм.


Мөн дүүрэг тус бүрт гурван автобусаар МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүд иргэдийг дархлаажуулалтын цэгт хүргэх ажлыг зохион байгуулна.

Холбоотой мэдээ