Хэнтийн Баянмөнх сумын өсвөрийн харваачид улсын аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-16 11:23:41

Улсын аварга шалгаруулах Өсвөр үеийн шагайн харваан тэмцээнд 21 аймгийн 350 өсвөрийн харваачид өрсөлдснөөс Хэнтий аймгийн Баянмөнх сумын баг тэргүүлж анх удаагаа Хэнтий аймгийн өсвөрийн баг улсад түрүүллээ.

Тэмцээнд 8-16 насны хүүхдүүд харваснаас Хэнтийнхэн хамгийн бага насны хүүхдүүд нь байсан ч өөрсдийн ур чадвар авхаалж самбаагаа харуулж хоёр жил түрүүлсэн Өмнөговь аймгийн баг тамирчдыг хожсноороо тамирчид бахархаж байв. 

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ