Тариалан суманд хяналтын 9 пост ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-04-13 09:51:19

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Тариалан суманд энэ сарын 6-нд коронавируст халдварын 3 тохиолдол илэрсэн. Батлагдсан 3 тохиолдлын ойрын хавьтлаас 6 дахь хоногт буюу энэ сарын 11-нд 3 тохиолдол нэмж батлагдсан байна. Тус сумаас гарах, орох хөдөлгөөнийг хориглож 7 цэгт хяналтын пост, явуулын 24 цагийн 2 хяналт нийт 9 пост ажиллаж байна.


Сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс сумын Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай халдвар хамгааллын хувцас 40 ширхэг, санитол, бээлий, N95 амны хаалт зэрэг нэг сая гаруй төгрөгийн халдвар хамгааллын хэрэгслийг шийдвэрлэн өгсөн байна.  Тус суманд ойрын хавьтлын 44 иргэн тандалтад байна гэдгийг Тариалан сумын Засаг дарга Х.Эгиймаа мэдээллээ.


Холбоотой мэдээ