Хөл хорионы үед хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөв

Орон нутагт | Завхан
emunkherdene@gmail.com
2021-04-13 10:30:10

Завхан/МОНЦАМЭ/. Улиастайд “Хүүхэд хамгаалал” хэсэгчилсэн арга хэмжээг явуулж байна.  

-“Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг түгээх, гудамж талбайд хараа хяналтгүй зорчиж буй бага насны хүүхдүүдэд хяналт тавих зорилгоор цагдаагийн алба хаагчид, аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид хамтран ажиллаж байна. Хүүхэд хамгаалал арга хэмжээний хүрээнд хүүхдийн тоглоомын талбайн бүрэн бүтэн байдал, болон олон нийтийн газруудаар хяналт шалгалтыг хийж байна.

Мөн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлгийг албаны тээврийн хэрэгслийн чанга яригчаар зарлаж, тараах материалыг байршууллаа. Мөн томчуудын хараа хяналтгүй газар ямар хүүхэд амьдарч байна гэхчлэн хүүхдийн аюулгүй байдалтай холбоотойгоор гэр хорооллуудад хяналт хийж ажиллаж байна. Цар тахлын хөл хорио тогтоосонтой холбоотой хязгаарлалт тогтоосон эдгээр үед иргэд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулмаар байна. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон энэ үед бага насны хүүхдүүд гадуур тоглох. Төв зам дээгүүр дугуй унах, халдвар хамгааллын дэглэм сахихгүй амны хаалтгүй тоглоомын талбайд бөөнөөрөө тоглох зэрэг зөрчил их байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, гэртээ байлгах. Агаар салхинд гарах үед нь амны хаалтыг тогтмол хэрэглүүлж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулахыг хүсэж байна. Өнөөдрийн байдлаар хүүхэд хамгаалалтай холбоотой гэмт хэрэг зөрчил Улиастайд бүртгэгдээгүй байна” гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.  

Холбоотой мэдээ