Тайван үед амьсгаадах зовуурь илэрвэл эмчид хандахыг зөвлөв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-04-14 17:55:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дараах шинж тэмдгийн аль нэг зовуурь илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөлөө.

 

- 38 хэмээс дээш халуурах;

- Ханиалгах, ханиалгалт нэмэгдэж байнгын болох;

- Биеийн бага зэргийн ачаалалд амьсгаадах (босож явах гэх мэт өдөр тутмын хийдэг зүйлийг хийхэд);

- Ядарч сульдах;

- Олон удаа бөөлжих, суулгах;

- Тайван үед амьсгаадах, цээж давчдах;

- Цээжээр хөндүүр оргих, байнга өвдөх;

- Уруул, хумс, хурууны үзүүр хөхрөх.

Холбоотой мэдээ