Эрдэнэбулган суманд зургаан тохиолдол нэмж бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-15 10:53:26

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 507 сорьцод шинжилгээ хийжээ. Үүнээс 6 тохиолдол батлагдсан ба Эрдэнэбулган сумаас илэрчээ. 

Архангай аймагт "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдлын тоо 222 боллоо. Үүнд:  

2020 онд:   Батцэнгэл – 3 тохиолдол

2021 онд:   Эрдэнэбулган – 141 тохиолдол

Хайрхан – 24 тохиолдол 

Эрдэнэмандал – 40 тохиолдол

Чулуут – 13 тохиолдол

Ихтамирт – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.  

Сүүлийн 24 цагт эмнэлгээс гарсан 9, нийт 77 иргэн бүрэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжлээ.

Нас баралт: 0 

Нийт коронавируст халдварын батлагдсан 222 тохиолдлын хамгийн бага 2 нас, хамгийн өндөр 83 нас, дундаж нас 42.5, дундаж ам бүлийн тоо 4.4 байна. Батлагдсан тохиолдлуудын 58 хувь нь эмэгтэй, 42 хувь нь эрэгтэй байна. Гэр бүлийн хавьтал 48.5, байгууллага хамт олон 12.3 хувь байна. 

Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 81, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 35, Хайрхан сумын эмнэлэгт 17, Чулуут суманд 3 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн 125, хүндэвтэр 9, хүнд 2 байна.

Ойрын хавьтлын хүний тоо: 1853

Тусгаарлах байранд – 97

Одоо гэрийн тусгаарлалтад байгаа –  867 иргэн байна.

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавирусний эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулж, 4-р сарын 15-ны өдрийн байдлаар 3755 хүнийг дархлаажуулаад байна.  

Сүүлийн 24 цагт 14 обьектын 1079 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.

Холбоотой мэдээ